Гомбын Дэндэв

Албан тушаал:  Үнэлгээчин

Мэргэжил: Барилгын техникч, хуульч, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчин

Тус компанид ажилласан жил: 10

Мэргэжлийн холбоо, нийгэмлэгийн гишүүн эсэх: үгүй

Хариуцсан үүрэг даалгавар: Үнэлгээний мэргэжилтэн

Үндсэн мэргэшил:

Сүүлийн 10 жилд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д хуулийн зөвлөх, үнэлгээний мэргэжилтнээр ажиллаж нийт 200 гаруй удаа хөрөнгө үнэлж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас зохион байгуулсан үл хөдлөх хөрөнгө үнэлэх курст суралцаж үнэлгээчний мэргэжил эзэмшсэн.

Боловсрол:

1. Архангай аймгийн Хотонт сумын 8 жилийн дунд сургууль, бүрэн бус дунд, 1957-1964 он /Г-0001389/

2. УБ хотын барилгын техникум, тусгай дунд, 1964-1968 он /Д-3220/

3. ОХУ-д ДЯЯ-ны дээд сургууль, дээд, 1975-1980 он

4. Сайд нарын зөвлөлийн дэргэдэх удирдах ажилтны курс 1983-1984 он.

Ажлын түүх:

1. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д хуулийн зөвлөх, үнэлгээний мэргэжилтэн 1996 оны 7 сараас өнөөг хүртэл

2. Хорих байгууллагуудыг удирдах газрын дарга 1993.02-1996.01.

3. УИХ-ын тамгын газрын зохион байгуулагч 1992.8-1993.01.

4. НАХЯамны сайдын чиглэл хариуцсан ахлах байцаагч 1987.01-1992.7.

5. НАХЯамны сайдын чиглэл хариуцсан ахлах байцаагч 1985.3-1987.01.

6. НАХЯамны Бэрлэгийн хорих ангид улс төрийн орлогч 1980.6-1985.3.

7. ЗХХБУГ-ын барилга конторт мастер 1972.10-1975.8.

8. Зүүн хараагийн хорих ангид мастер 1969.9-1972.10.

9. Архангай аймгийн БУКонторт мастер, 1968.7-1969.8.

1996 оноос тус компанид хуулийн зөвлөх улмаар 1997 оноос үнэлгээний мэргэжилтнээр ажиллахдаа хөдөө орон нутагт компанийн салбар байгуулах, боловсон хүчнийг сонгох, давтан сургах, ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэсэн. Үнэлгээний мэргэжилтэн болсноор “Монгол Эм-Импэкс” концерн, “НИК” ХК, “Монгол банк”, “Разно-Импэкс нэгтгэл” ХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийн үнэлгээнд оролцсон.

 

 

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Самбуугийн Гудамж-11, Засгийн газрын 11-р байр, 1 давхар 118 тоот, Улаанбаатар хот

Утас: (976-11) 325127 Гар утас: 91916503, 99296091, 93087803

Имэйл: valuation_center@yahoo.com Факс: (976-11) 325175