Гончигдагвын Наранцэцэг

Албан тушаал:  Үнэлгээчин

Мэргэжил: Хот нийтийн аж ахуйн инженер-эдийн засагч, үл хөдлөх хөрөнгийн болон бизнесийн үнэлгээчин                                         

Тус компанид ажилласан жил: 17

Мэргэжлийн холбоо, нийгэмлэгийн гишүүн эсэх: Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын гишүүн

Хариуцсан үүрэг даалгавар: Үнэлгээний мэргэжилтэн

Үндсэн мэргэшил:

Сүүлийн 17 жилийн турш үнэлгээний чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д үнэлгээний мэргэжилтнээр ажиллаж, нийт 1500 гаруй аж ахуйн нэгж, компани, иргэдийн хөрөнгө үнэлэх ажилд биечлэн оролцсон. МУ-ын ЗГ-ын ӨХКомисс, ДБХИнститут хамтран зохион байгуулсан үл хөдлөх хөрөнгийн болон бизнесийн үнэлгээний курст 1995 онд суралцан төгсөж үнэлгээчний мэргэжил эзэмшсэн. 1996 онд үнэлгээний чиглэлээр Турк улсад зохион байгуулсан курст суралцсан.

Боловсрол:

1. Дундговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, бүрэн дунд, 1964-1974 он /БҮ-49438/

2. ОХУ-ын Эрхүү хотын политехникийн дээд сургуулийн хэлний бэлтгэл анги 1974-1985 он

3. ОХУ-ын Санктпетербург хотын инженер эдийн засгийн дээд сургууль, дээд, 1975-1980 он /ДГ-1-806592/

 Ажлын түүх:

1. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний үнэлгээний мэргэжилтэн 1996 оны 11 дүгээр сараас өнөөг хүртэл

2. Улаанбаатар хотын ОСНААКомпанид эдийн засагч 1990.6-1996.11 сар.

3. НААҮЯамны төлөвлөлт санхүүгийн хэлтэст мэргэжилтэн 1984.4-1990.5 сар..

4. Дундговь аймгийн НААҮгазарт эдийн засагч 1980.8-1984.6 сар..

Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын ОСНАА-н компанид эдийн засагч, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д үнэлгээний мэргэжилтнээр тус тус ажиллав. Энэ үе нь улс орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үе байсан бөгөөд ОСНАА-н аж ахуйн салбар ч энэхүү өөрчлөлтөнд 1992 оноос эхлэн эрчимтэй бэлтгэж эхэлсэн юм. Ялангуяа Улаанбаатар хотын ОСНАА-н компанийн эдийн засагчаар 1990-1996 онд ажиллаж байсны хувьд ОСНАА-н үйлчилгээний үнэ, хөлс, ажиллагсадын хөдөлмөрийн норм, норматив болон конторуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, төрийн мэдлийн орон сууцны фондыг хувьчлах зэрэг асуудлыг боловсруулахад мэргэжлийн болон хариуцсан ажлын чиглэлээр зонхилох үүргийг гүйцэтгэсэн болно. Энэ ажлын хүрээнд “Орон сууцыг хувьчлах чиг баримтлал”, “Орон сууц хувьчлах хууль”, “Кондоминумын хууль” зэрэг баримт бичгийн эхний төслүүдийг боловсруулахад биечлэн оролцож байлаа. Мөн дээрхи асуудлуудыг зарим улс, тухайлбал ОХУ, БНУУ, БНЭУ зэрэгт хэрхэн зохион байгуулсаныг очиж судалж байв. Үл хөдлөх хөрөнгийн болон бизнесийн үнэлгээний курст суралцаж үнэлгээчний мэргэжил давхар эзэмшин үнэлгээний компанид ажилласнаар энэ чиглэлийн ажлын зохих дадлага туршлагыг хуримтлуулан, манай улсын томоохон аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийг үнэлэхэд оролцсон юм. Үүнд “Монгол Эм-Импэкс” концерн, “НИК” ХК, “Разно-Импэкс нэгтгэл” ХК, “Материал-Импэкс” ХК, “Шивээ-Овоо” ХК, Дархан хотын хүнсний үйлдвэр, “Скайтел” ХХК, Монгол банк, Худалдаа хөгжлийн банк, Багануур дүүргийн УСОСНААГазар, “Цахилгаан тээвэр” компани (УҮГ), “Түшиг” их дэлгүүр, “Бөртэ” оёдлын үйлдвэр гэх мэт аж ахуйн нэгжүүд хувь хүмүүсийн хүсэлтээр үнэлгээ хийж байлаа. 

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Самбуугийн Гудамж-11, Засгийн газрын 11-р байр, 1 давхар 118 тоот, Улаанбаатар хот

Утас: (976-11) 325127 Гар утас: 91916503, 99296091, 93087803

Имэйл: valuation_center@yahoo.com Факс: (976-11) 325175