“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн захирал Р.Зоригт: "Хүмүүс банкны зээл ашиглахын тулд орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдсөн."

Орон сууцны үнэ гэрлийн хурдаар өсч байсан. Хэн ч мэднэ. Гэвч сүүлийн үед банкууд зээл өгөхөө багасгав. Тэгэнгүүт орон сууцны борлуулалт эрс муудлаа. Уг нь эрэлт бол байгаа. Магадгүй, ийм нөхцөлд орон сууцны үнэ буух байх гэсэн хүлээлт их байна. Бид “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн захирал Р.Зоригттой ярилцсан юм.

-Орон сууцны үнэ өссөн. Магадгүй, үндэслэлгүй хөөрөгдөл байсан байж болох уу?
-Хөөрөгдөл гарсан уу гэвэл тийм. Ялангуяа, хуучин орон сууцны тухайд замбараагаа алдсан. Тэр байтугай нэг ам метр талбайн үнэ нь 1,5 сая төгрөгт хүрлээ шүү дээ. Гэтэл тухайн үед шинэ орон сууцны ам метр нь 800-900 ам.доллар л байсан.

-Энгийнээр бодоход хуучин, шинэ хоёрын шинэ нь үнэтэй баймаар. Гэтэл хуучин нь яагаад ийм их үнэ хүрч байгаа хэрэг вэ?
-Хэц хэдэн учир шалтгаан бий л дээ. Их сонин. Арилжааны банкууд орон сууцны зээл олгож эхэлсэн. Гэхдээ болзолтой. Нийтүнийн дүнгийн 30 хувийг ч юм уу төл. Тэгээд үлдэх 70 хувьд нь зээл ав гэдэг. Энэ их тааламжтай нөхцөл л дөө Хүмүүс үүнийг сайн ашигласан, гэтэл үүнээс илүү нөхцөл байгааг олж харсан. Хэдэн жилийн өмнө хоёр өрөө байр 30-40 сая төгрөг гэж байлаа. За яахав, би 40 саяар хоёр өрөө байр авахаар шийдлээ. Надад хэрэгцээ байгаа. Гэтэл банкны 30 хувийн урьдчилгааг өгөх мөнгөгүй, эсвэл сонирхолгүй байна. Тиймээс байраа худалдаж байгаа хүнтэй хуйвалдсан байхгүй юу. “За, чи надад энэ байраа 40 биш, 60 сая төгрөгөөр зарж байгаа шүү” гэж. Гэрээ хийгээд, нотариатаар батлуулаад очдог. Бодит үнийн зөрүү болох огт байхгүй 20 сая төгрөгийг банкны урьдчилгаа мөнгөнд “тушаачихна”. Ингээд л тухайн худалдан авагч орон сууцаа 100 хувь банкны зээлээр авах боломжийг өөртөө гаргаж байсан. Байраа зарах нь худалдагчид ашигтай бол 100 хувь банкны зээлээр байртай болох нь худалдан авагчид тустай. Нэг үгээр хэн хэнийх нь эрх ашигт нийцэж байгаа хэрэг. Байр зуучлагч нар ч хөөрөгдсөн Энэ мэтээр хуучин орон сууцны үнийг хөөрөгдсөн.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Самбуугийн Гудамж-11, Засгийн газрын 11-р байр, 1 давхар 118 тоот, Улаанбаатар хот

Утас: (976-11) 325127 Гар утас: 91916503, 99296091, 93087803

Имэйл: valuation_center@yahoo.com Факс: (976-11) 325175