Автомашины хохирлын үнэлгээ

Үнэлгээний мэргэжилтэн уг автомашины эзэмшигч жолооч, ослын хариуцагч нарыг байлцуулан эвдрэл хохирлын байдалтай газар дээр нь үзэж танилцан фото зураг авч баримтжуулан эвдрэл хохирлын үнэлгээг хийдэг.

Эвдрэл хохирлын хэмжээг тодорхойлохдоо автомашины марк, үйлдвэрлэгдсэн он, монголд орж ирсэн он, явсан гүйлт, ашиглалтын чанар байдал, сэлбэг хэрэгслийн зах зээлийн үнэ, засварын зэрэглэл, үнэ, ханшийг харгалзан үзэж хэвийн ашиглалттай болгох үнэ цэнийг тодорхойлно. Эвдэрсэн эд анги бүрийн эвдрэлийн хэмжээг харгалзан засах эсвэл солих эд ангийн үнэлгээг засварын ажлын хөлсний хамт тогтооно.

Нэхэмжлэгч тал машины хохирлын үнэлгээг их тогтоолгох саналтай, харин хариуцагч тал хохирлын үнэлгээг бага тогтоолгох саналтай байдаг.

Автомашин ихээр эвдэрсэн зарим тохиолдолд тухайн автомашиныг засварлах нь эдийн засгийн хувьд ашиггүй байдаг.

Бид зах зээлийн үнийн судалгаа явуулж мэдээ мэдээлэл цуглуулах, мөн өмнө нь хийгдсэн ижил төстэй үнэлгээний мэдээлэлтэй харьцуулалт хийсний үндсэн дээр хохирлын хэмжээг тодорхойлдог.

Автомашинд учирсан хохирлоос хамаарч эд ангийн үнэлгээ их бага байх нь тодорхой.

Шинэ автомашины хувьд эд ангийг засах биш солих нөхцлөөр үнэлгээг хийх нь тохиромжтой байдаг.

Даатгалын хохирол олгох зарчим нь учирсан бодит хохиролын үнэлгээг баримталдаг.

Өөрөөр хэлбэл учирсан хохиролд олгосон даатгалын мөнгө нь ашиг олох үндэслэл болох ёсгүй гэж үздэг.

Энэ тохиолдолд худалдан борлуулж болох үлдэгдэл эд ангиудыг үнэлж машины зах зээлийн үнээс хасаж хохирлыг тооцож болдог.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Самбуугийн Гудамж-11, Засгийн газрын 11-р байр, 1 давхар 118 тоот, Улаанбаатар хот

Утас: (976-11) 325127 Гар утас: 91916503, 99296091, 93087803

Имэйл: valuation_center@yahoo.com Факс: (976-11) 325175