Тоног төхөөрөмжийн үнэлгээ

Тоног төхөөрөмж гэдэг нь өөрөө олон утгыг агуулж байдаг. Энэ бүлэгт янз бүрийн чиглэлийн олон нэр төрлийн хөрөнгө ордог. Тухайлбал нисэх онгоц, усан онгоц, автомашин, галт тэрэг гэх мэт тээврийн хэрэгслээс металл боловсруулах машин, боловсруулах үйлдвэрийн тоноглол , эскаватор, бульдозер, гэх мэт ажлын машин зэрэг өргөн хүрээг хамардаг.

Хөрөнгийн үнэлгээг хийдэг 3 аргыг энд мөн хэрэглэж болдог. Гэхдээ тухайн үнэлж буй тоног төхөөрөмжөөс хамааран аль аргыг давуу болгон авах нь чухал байдаг. Орлогын аргаар үнэлгээндээ үлдэгдлийн аргыг хэрэглэх нь зохистой байдаг. Энэ тохиолдолд орлого авчирч буй бусад хөрөнгийн үлдэгдэл үнэ тодорхой байх ёстой.

Жишээ нь тоног төхөөрөмж бүхий нэг үйлдвэр байж. Тэр үйлдвэрийн ойр орчимд олон үнийн мэдээлэл байх тулд газрын үнэ болон, барилгын газрын үнэ тодорхойлох боломжтой. Гэвэл тухайн үйлдвэрийн үнийг орлогын аргаар тооцоод гаргасан үнийг газар, барилгын үнийг хасвал тухайн тоног төхөөрөмжинд ногдох хүү гарна.

Pт т = Pбиз - Ргазар – Р барилга

Тоног төхөөхөмжийг сэргээн босголтын аргаар үнэлэхэд тохиромжтой байдаг. Энэ аргаар үнэлэхдээ тоног төхөөрөмжийг шинээр нөхөн орлуулах үнийг гаргана. Үнэлж буй тоног төхөөрөмжийн техникийн байдалд дүгнэлт өгнө. Үүгээр уг тоног төхөөрөмжийг ямар хэмжээний элэгдэлтэй байгааг тогтооно. Таны төхөөрөмжийн элэгдэл нь санхүүгийн тайлнгийн элэгдэлтэй давхцах албагүй байдаг. Тоног төхөөрөмж нь жил бүр шинчлэгдэн сайжруулагдаж шинэ технологий нэвтэрж, бүтээмж үнэ нь өөрчлөгдөж байдаг. Энэ нөлөөг сайтар тусгаж тооцох хэрэгтэй. Үүнийг тохируулах үнийн индекс байдаг.

Тоног төхөөрөмжийн элэгдлийг тооцох арга

 

Одоогийн байдал

Биет байдалын тодорхойлолт

Элэгдэлийн хувь

шинэ

Шинээр суурилуулсан ашиглаагүй

0-5

шинэвтэр

Ашиглалтанд байгаа ажлын бүрэн шаардлага хангана, бүрэн хэмжээний засвар хийсэн

10-15

сайн

Ашиглалтанд байгаа бүрэн хэмжээний засвар хийсэн

20-35

Дунд зэрэг

Ашиглалтанд байсан зарим нэг засвар хийж жижиг эд анги солих шаардлагатай

40-60

Ашиглаж болохуйц

Ашиглалтанд байсан, нэлээд хэмжээний засвар хийх гол эд ангиудыг солих шаардлагатай

65-80

муу

Их засвар хийх, үндсэн гол эд анги, зангилааг солих шаардлагтай

85-90

Ашиглах боломжгүй

Хаягдал метал болгох эд ангийг задлан ашиглах

97-100

Тоног төхөөрөмжийг зах зээлийн харьцуулах аргаар үнэлэхэд нь ижил төрлийн төхөөрөмжийн харьцуулах үнийн мэдээлэл олон байх шаардлагатай. Энэ аргаар тээврийн хэрэгслийг үнэлэхэд тохиромжтой. Ижил зориулалтын тоног төхөөрөмжийг үнэлэхэд харьцуулах хүчин чадлыг зөв сонгон авах нь чухал байдаг.

Ижил зориулалтын тоног төхөөрөмж үнэлж буй төхөөрөмжөөс хүчин чадал, бүтээл, нөөц, овор зэргээр ялгаатай байдаг. Энэ нөхцөлд ижил зориулалтын тоног төхөөрөмжийн үнийг дараах байдлаар тооцно.

P1 = P2 (N1/N2)n

Үүнд P1үнэлж буй төхөөрөмжийн үнэ

P2- ижил төрлийн тоног төхөөрөмжийн үнэ

N1 N2- үнэлж буй болон ижил тоног төхөөрөмжийн харьцуулж буй үзүүлэлт

N- үнийн итгэлцүүр

N – нь харьцуулж буй тоног төхөөрөмжөөс шалтгаалан 0.75 – 0.9 утгыг агуулдаг.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Самбуугийн Гудамж-11, Засгийн газрын 11-р байр, 1 давхар 118 тоот, Улаанбаатар хот

Утас: (976-11) 325127 Гар утас: 91916503, 99296091, 93087803

Имэйл: valuation_center@yahoo.com Факс: (976-11) 325175