Хөрөнгө үнэлэх арга зүй

Хөрөнгийн үнэлгээ хийх аргууд

Шударга зах зээлийн бодит үнэ гэдэг нь худалдагч, худалдан авагч тэгш эрхтэйгээр холбогдох нөхцөл байдлын талаар тодорхой мэдлэгтэй, элдэв шахалт хүчинд автагдаагүй, хоёр тал хоорондоо өмчийг шилжүүлэх үнэ гэж тодорхойлдог.

Хөрөнгийн үнэлгээ хийх үндсэн гурван зарчим байдаг. Үүнд :

  • -Зардлын аргын үнэлгээ
  • -Зах зээлийн буюу жиших аргын үнэлгээ
  • -Орлогын аргын үнэлгээ

Эдгээр арга нь тус бүр өөрийн давуу болон дутагдалтай талтай.

Асуудлыг тодорхойлох

Хөрөнгийн үнэлгээг хийж гүйцэтгэхдээ эхлээд үнэлгээний зорилготой танилцана. Хөрөнгийн үнэлгээ хийлгэх шалтгаан янз бүр байдаг. Энэ шалтгаанаас хамааран янз бүрийнажлын даалгавар өгнө. Иймд үнэлгээг ямар зорилгоор хийх гэж байгаа, хөрөнгийн ямар хэсгийн үнийг тодорхойлох вэ, өртөг, зах зээлийн үнэ гэх мэт олон зорилгын алийг нь биелүүлэхийг тогтооно.

Хөрөнгийн байдалтай танилцсаны дараа хөрөнгийн үнэлгээг ямар аргаар хийх вэ гэдгийг тодорхойлно. Хөрөнгийн үнэлгээг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн арга зүйг үндэслэн хийнэ.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Самбуугийн Гудамж-11, Засгийн газрын 11-р байр, 1 давхар 118 тоот, Улаанбаатар хот

Утас: (976-11) 325127 Гар утас: 91916503, 99296091, 93087803

Имэйл: valuation_center@yahoo.com Факс: (976-11) 325175