Хөрөнгө оруулалтын үнэлгээ

-Тэгвэл шинэ сууцанд энэ “нарийн арга”-ыг яагаад хэрэглэж болдоггүй байсан гэж?
-Шинэ байрны үнэ тогтвортой, тэгээд ч ам метр нь 700 ам.доллар гэхчлэн нийтэд мэдээлээд, сурталчилдагучирболомжгүй л дээ. Энэ ханшийг банкныхан ч мэднэ. Тиймээс дээрх шиг хуйвалдах үндэсгүй. Харин хуучин орон сууц өөр. Банкны эдийн засагч очоод “Танай байр яагаад 60 сая хүрдэг юм” гэж асуухад өөдөөс нь “Байрлал сайтай, супер засвар хийсэн. Халаалт сайн ирдэг” гэх мэт тайлбар хэлчихнэ. Хэн үнэмшихгүй байх билээ. Хамгийн гол нь худалдан авагч, худалдагч хоёр тал хоёулаа нэг үгтэй байгаа тохиолдолд яах ч арга байхгүй. Тухайн байрны бодит үнэлгээ хэд юм гэдгийг тэр бүр нарийвчлан тооцох аргагүй. Тэгээд ч зах зээлийн үнэ байна. Тэгээд л зээл өгчихдөг. Мэдээлэл нь тодорхой бишээс хуучин байрны үнэ өссөн. Эрэлт ч нэмэгдсэн. Хүмүүс байр үнэ орж байна гээд авах зарах нь нэмэгдсэн, Нэгэнт л банкны урьдчилгаа төлбөрийг “аргалаад”, 100 хувь зээлээр орон сууцтай болох боломж байгаа учир хүмүүс аль болох хуучин орон сууц худалдаж авахыг хүссэн гэсэн үг. Бас “Шинэ байр чанаргүй. Хуучны юм ястай” гэх цуу яриа их тархсан нь ч нөлөөлсөн. Мэдээж, зохих жамаар зээл олгож байсан ч энэ нь үнэ өсөхөд нөлөөлсөн гэж үздэг. Би энэ үед намайг зориод ирсэн хүмүүст зөвлөдөг байсан. “Та нар хуучин байраа зар. Шинэ байр авчих. Алдахгүй шүү” гэж. Нээрэн ч, бодит бусаар нэмэгдсэн дээр нь хуучин орон сууцаа үнэтэй зараад шинэ байр авчих, тэгэх мөртлөө цаана нь бас ч хэдэн төгрөг унагачих ашигтай харагдаж байсан л даа. Дээр нь талбай том байртай болчихно. Хоёр өрөө хуучин байр 47-48 ам метр талбайтай бол шинэ байр 60 гаруй ам метр талбайтай байдаг юм. Нэгэнт л бэлэн мөнгөгүй хойно дээрх шиг орон сууцныхаа төлбөрийг банкаар “төлүүлэх” боломж алдахыг хүсээгүй хүмүүс нөгөө хэсэгтээ бас ашигтай ийм боломж олгож байсан гасэм үг. Тэр байтугай хуйвалдах арга улам нарийн болж байсан.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Самбуугийн Гудамж-11, Засгийн газрын 11-р байр, 1 давхар 118 тоот, Улаанбаатар хот

Утас: (976-11) 325127 Гар утас: 91916503, 99296091, 93087803

Имэйл: valuation_center@yahoo.com Факс: (976-11) 325175