Хөрөнгийн үнэлгээний төв

Монгол улс төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих үед хийгдсэн нэг гол ажил бол өмч хувьчлал байлаа. Өмчийг хувьчилах үед тулгарч байсан олон бэрхшээлийн нэг нь хөрөнгийг зах зээлийн үндэслэлтэй үнээр үнэлэх явдал байв.

1995 оны 12 дугаар сарын 05-нд Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын “Хөрөнгийн үнэлгээний төв” байгуулах тухай 35 тоот тогтоол гарснаар тус компанийн эх суурь тавигдсан юм. 1996 онд Төрийн өмчийн хороо байгуулагдахад түүний дэргэдэх байгууллагаар нэг жил ажиллаад улмаар хөндлөнгийн маягаар ажиллах үүрэг хүлээж өнөөг хүртэл 20 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Манай компани 14 аймагт салбартай, нийт 30 гаруй ажиллагсадтай.

Монгол улсад анх үнэлгээний ажлыг эрхлэн явуулах болсноор энэ салбарт дадлага, туршлага хуримтлуулсанаа сонордуулахад таатай байна. Хөрөнгийн үнэлгээг бодитойгоор тогтоолгож авснаар зах зээлийн эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой болохыг үнэлгээ хийлгүүлсэн байгууллагуудын үйл ажиллагаа харуулж байна.

 Манай компанийн ажлыг МХЭАХНҮХолбоо үнэлж “Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн байгууллага, хамт олон”-оор шалгаруулсан юм.

 Манай компани өнгөрсөн хугацаанд нийт 4400 гаруй иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийг “шударга, бодитой байх” зарчимд нийцүүлэн үнэлж, манай оронд зах зээлийн эдийн засгийн харилцааны нэн чухал бүрдэл хэсэг болох хөрөнгийн үнэлгээний тогтолцоог үүсгэн, төлөвшүүлэхэд өөрийн бодит хувь нэмрээ оруулж ирлээ. 

Сүүлийн жилүүдэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон, сум дундын, дүүргийн шүүхүүдэд болон Авлигатай Тэмцэх Газарт шинжээчээр голлон ажиллаж байна. Бид хөрөнгийн үнэлгээнд үнэлгээний бүх төрлийн аргыг хэрэглэдэг бөгөөд хийж гүйцэтгэсэн хөрөнгийн үнэлгээнд өнөөг хүртэл алдаа дутагдал гараагүй болно.

Манай компанийн үнэлгээчид Сангийн яамнаас явуулдаг сонгон шалгаруултанд 1997, 1998, 2002, 2008, 2009, 2010, 2013  онуудад орж хөрөнгө үнэлэх эрхийн гэрчилгээг авсан болно.

Манай ажиллагсад “Дэлхийн банк”-ны “Эдийн засгийн хөгжлийн институт Монгол улсын Засгийн газрын Өмч хувьчлалын комисс”-ын хамтарсан 4 удаагийн сургалт, ОХУ-ын Санкт-Петербург, Казакстаны Алма-Ата, Турк улсын Станбул хотод удаа дараа зохиогдсон хөрөнгийн үнэлгээчин бэлтгэх сургалтанд хамрагдсан бизнес үнэлгээ, үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж үнэлэх эрх бүхий барилгын инженер, барилгын тэргүүлэх зэргийн болон мэргэшсэн төсөвчид, төрөл бүрийн инженер эдийн засагч, нягтлан бодогч, хуульчийн үндсэн мэргэжилтэй мэргэжлийн үнэлгээчдээр хангагдсан.
 

ХОЛБОО БАРИХ

Хаяг: Самбуугийн Гудамж-11, Засгийн газрын 11-р байр, 1 давхар 118 тоот, Улаанбаатар хот

Утас: (976-11) 325127 Гар утас: 91916503, 99296091, 93087803

Имэйл: valuation_center@yahoo.com Факс: (976-11) 325175